Мөнгөн аяга
    Эрт дээр үеэс хүн төрөлхтөн өргөн дэлгэр хэрэглэж ирсэн металлуудын нэг бол мөнгө билээ. Манай ард түмэн мөнгөөр хэт хутга, эмээл хазаар, суран бүсээ чимэглэж, мөнгөн аяга, завъяа, бөгж, ээмэг, мөнгөн эдлэл хийж хэрэглэж иржээ. Мөнгө нь хамгийн сайн давтагддаг, удаан эдэлгээтэй металл юм. Цэвэр мөнгө нь ариутгах шинж чанартай учраас халбага, сэрээг цэвэр мөнгөөр хийдэг байжээ.Европыхон аягандаа мөнгөн зоос хэрэглэдэг байсан бол манайхан мөнгөн аяга хийж түүндээ  хоол цайгаа хийж хэрэглэдэг байсан нь тохиолдлын зүйл биш юм. Эрд дээр үеэс мөнгө, зэсний бал нь амны хөндий, буйлны үрэвсэлээс, ходоод гэдэсний элдэв өвчин ялангуяа ходоодны шархнаас  найдвартай хамгаалдагтай холбоотойг мэддэг байжээ. Үүнийг таньж мэдсэнээр монгол дархчууд мөнгөн аяга, халбага, савх, сэрээ их хийдэг байжээ. Аливаа зүйлсийн хөгжил нь мөнхөд тэмцэл, зөрчил, хөдөлгөөн байдаг билээ. Үүний үр дүнд монгол дарханы олон хийц бий болжээ. Мөнгөн аяга нь нутаг орны ялгаатай байдал, ахуй амьдрал, ёс заншил, төрсөн гариг, жил, ивээл жил, билэгдэл, зэрэг дэв, зиндаа, хэрэглээ зэргээс шалтгаалаан янз бүр байна. Хэмжээний хувьд их гарын, дунд гарын, бага гарын гэж ангилна. Дархан хүний бурхан ухаанаар бүтсэн мөнгөн аяга нь дахин давтагдашгүй бүтээл гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн аргаар хийсэн мөнгөн аяга, монгол дарханы аргаар хийсэн мөнгөн аяга хоёрт маш их ялгаа бий. Монгол дарханы аргаар хийсэн мөнгөн аяга нь орц, хийц, эдлэгээ даах байдал, тагшны чанар, цор ганц гэдгээрээ давуу байдаг. Гар хийцийн бүтээгдэхүүн учираас үйлдвэрийн аяганаас илүү үнэтэй. Үнээ дагаж чанартай байдаг. Өөрөөр хэлбэл сайн мөнгөн аяга зөвхөн нэг насны хэрэглээ биш үр удам дамжин хадгалагдах хөрөнгө юм.

            Найман тахилтай мөнгөн аяга

           
          Шүртэй мөнгөн аяга

          


           Луутай мөнгөн аяга




Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. П.Бат-Орших (зочин) | 2007-10-15 18:27:25
Монгол дархан гэдэг нь тусдаа бие даасан шинжлэх ухаан гэж хэлж болхоор зүйл бөгөөд энэ талаар би маш их сонирхож үздэг.ийм булан нээж байгаад маш их баяраллаа.
2. ttulga1977 | 2007-10-17 14:00:56
Урам хайрласанд баярлалаа
3. ихтөр (зочин) | 2011-11-21 22:40:29
би монгол дархан хийдэг танайд бүтээгдхүүн байрлуулж болох уу?
4. Blogtoihun | 2011-11-22 00:32:35
Sain uu ho..

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.