Ухаан, нvд, гарын ур гурав
     Манай дархчуул эрт дээр vеэс ямар ч зvйлийг ганцхан хувь vйлддэг байсан. Тэр нь хэзээ ч дахин давтагддаггvй. Гэтэл сүүлийн үед хятадууд монгол vндэсний хээ угалзыг дуурайлгаад хэв vйлдвэрлээд л тvvнийг нь манай дархчуул авчраад хэдхэн хормын дотор ээмэг, бєгж цутгаад гаргачихдаг болжээ. Хэв цутгадаг хvмvvсийг дархан гэдэггvй. Гурван ур нь жигдэрсэн хvнийг дархан хүн гэдэг.Ухаан, нvд, гарын ур гурав жигдэрч байж дархан болдог гэлцдэг.Орчин цагийн дархчуул хуучны уламжлалыг авч vлдэх хэрэгтэй. Гэхдээ шинэлэг зvйлийг нэвтрvvлж орчин үетэйгээ хөл нийлүүлэн элит бvтээл гаргах хэрэгтэй байна. Цаг хугацаа эргэж ирэхгүй шүү дээ. Өнөөдөр хийсэн бүтээл бидний хэдэн үеийн дараа мөн л хуучны эд, эртний эдлэл болно.


4 хос аяга



Үр хүүхдүүдэдээ өвлүүлэх үнэтэй сайхан эд



Нацагдорж буюу зөрсөн очир нь эрэгтэй хүнд байхад өлзийтэй гэдэг

  Мартын 8-нд эхнэртээ ийм бэлэг өгвөл яах вэ?

Дөнгөж сая урлаж дууссан бүтээл
Дөнгөж сая урлаж дууссан бүтээл

    Хэд хоног сууж байж сая хийж дууссан хоёр аяга орууллаа. Сонирхож байгаа хүн байвал холбоо бариарай. Дээр үеийн хуучны үндсэн тагш, том аяганд 9 лан, жижигт нь 5,5 лан мөнгө орсон. Яг том шиг нь хэмжээтэй хээтэй ганц мөнгөн аяга МБ их дэлгүүрт 1,3 сая гэж байгаа. Энэ 2-ыг нийлүүлээд үүнээс доогуур үнэнд өгнө шүү. Намрын дунд сарын шинийн 17 болох ойртож байна. Найз нөхөд, ах дүүдээ өгөх сайхан бэлэг. Эдийн сайныг эдлэж яв. Хүлгийн сайныг унаж яв. Хүний сайнтай нөхөрлөж яв.



















Монгол дарханы урлагийн тухай
MOНГОЛ ДАРХАНЫ УРЛАГИЙН ТУХАЙ

    Євєг дээдэс маань эрт vеэс vндэснийхээ шинж тєрхийг хадгалсан, уламжлалт зан заншил, ур ухаан, хvч хєдєлмєрєє эд хэрэглэл, ахуйн соёлдоо шингээн євлvvлж ирсэн нь ардын урлагийн нэгэн суурь, шимт хєрс нь болон хєгжиж, он цагийн эргэлтэд шинээрээ мэт мєнхєрєн vлдсэн нь олон бий.
    Монгол vндэсний дарханы урлаг тvvхэн эртний элбэг баян єв уламжилалтай vндэсний сонгомол тєрєл зvйл бєгєєд ялангуяа хэлбэр дvрс, хээ чимэг, єнгє vзэмжээрээ чєлєєтэй наадах ур ухааны цогц болсон юм. Монгол дарханы урлаг нь vндэсний євєрмєц хэлбэр дvрсийг урлан бvтээхдээ хээ угалзны утга учир, бэлэгдэл, бvтэц, зохиомж, хєгжлийн зvй тогтлыг онцгой анхаарч ирсэн нь нутаг нутгийн ур хийц, донж маяг, эдлэл хэрэглээ нь єєр єєр байдгаараа онцлогтой.
    Тухайлбал: Дарьганга, Ноён сэврэй хийцvvд аяганд, Батноров, Боржигон хийцvvд эмээлэнд, Далай чойнхорын хийц ган сийлбэр, хэт хутга, толгойн хэрэглэлд илvv тодорсон давтагдашгvй хийц найруулга бvхий сонгомол урлагаараа алдаршсан билээ. Yндэсний хэлбэр гэдэг нь гадна талын харагдах євєрмєц хэлбэр тєдийгvй хэлбэрийн дотоод агуулгын утга санаа нь Монгол ахуй, зан заншил, бэлэгдэл, шашин шvтлэг, тvvнчлэн нvvдэлчин ард тvмний хэрэглээтэйтэй холбоотойгоор гарч ирсэн хийц, ур ухаан цогцолбор ойлголт юм.
    Монголын уламжлалт дарханы урлагийн хєгжилд орчин vеийн техник технологийн дэвшил нэмэгдснээр бизнес талруугаа нилээд эрчимтэй хєгжих боллоо. Тухайлбал: 1999 оноос хойш гоёл чимэглэлийн vйлдвэрлэл vйлчилгээ эрхэлдэг 250 шахам аж ахуйн нэгж байгуулагдснаас єнєєдєр 100 гаруй нь тогтвортой vйлдвэрлэл vйлчилгээ эрхэлж байгаагийн зэрэгцээ бvрэн бус тооцоогоор Монголд 2000 гаруй дархан энэ урлагийг хєгжvvлэхэд хvчин зvтгэж байна.
    Дарханы урлагийн материал тvvхий эдийн дийлэнх хэсгийг vнэт металл эзэлдэг бєгєєд орчин vед vнэт металл эдлэлийг сорьцын баталгаатай, vйлдвэрлэгчийн барааны тэмдэгтэй болгосон нь хєгжлийн бас нэгэн дэвшил болж байна. Дархан хvнд ухааны ур, нvдний ур, гарын ур гэсэн 3 ур байдаг бєгєєд хамгийн эрхэмлэвэл зохих ур нь ухааны ур юм. Иймээс ч “Дархан хvн бурхан ухаантай” гэж Монголчууд хvндэтгэн нэрлэсэн нь учиртай.

“Байгаль бол сvм хийд бус дарханы газар, хvмvvн нь тvvний бvтээлч ажилчин юм” гэж мэргэдийн vгэнд буй.


МЄНГЄН АЯГА
    Монголчууд Хvннvгийн vеэс мєнгєн аяга хэрэглэж байсан тvvхэн домог байдаг ажээ. Мєнгє гэдэг химийн элемент аливаа євчин vvсгэгч вирусыг устгаж, ариутгах чанартай гэдгийг Монголчууд эртнээс мэдэж байсан учраас тvvнийг байнга хэрэглэх зорилгоор хамгийн єргєн хэрэглээний зvйл болох аягаа мєнгєлєх болсон нь ойлгомжтой. Аяга нь байнгын хэрэглээний шинж чанараа хадгалахын зэрэгцээ ур хийц нь хєгжиж бvтээлийн шинжийг агуулах болсон тєдийгvй Монголд зєвхєн аягыг мєнгєєр чимэглэх талаар Дарьганга, Ноён сэврэй гэсэн орон нутгаараа ялгарсан алдартай хийцvvд тєлєвшин тогтжээ.
    Дарьганга хийцийн онцлог нь цалин цагаан мєнгєєр хєєх, товойлгох, сvлжих аргаар vндсэн эхийг урлах ба хээ чимэг, хаж хажлага ихтэй тэдгээрийг давтамжит хэмнэлтэйгээр цоолборлон хийдэг тєдийгvй хээ чимэг, амьтан ургамалын дvрсийг хєдєлгєєнд оруулан урлах євєрмєц арга ухааныг бий болгожээ.
    Ноён сэврэй хийцийн гол онцлог нь мєнгєн аяганы дотор, ёроол хэсгийгих орцтой мєнгєєр хийх бєгєєд бvдvvн мєнгєн утсаар давхарлан хаж тавьсан, битvv бад хээгээр чимэглэн урласан байдаг.

ЭМЭЭЛ
    Морьтон монголчуудын нэг гайхамшиг нь морины эдлэл хэрэглэлийн гоёл чимэглэлийг урлагийн бvтээл болгосон явдал юм. Морины эмээл, хазаар, хударга, ташуур зэргийг мєнгєєр тоноглон чимэглэж цаг хугацаа, ажил тєрлийн байдлаас шалтгаалан янз бvрийн хийц загвараар тоноглон хэрэглэж байгаа нь хэрэглээний соёлын єндєр тvвшинг харуулж буй хэлбэр юм. Єдєр тутмын ердийн хэрэглээний зvйлээс эхлээд урлагийн бvтээл болсон эмээл, хазаар, хударганы чимгийг мєнгєєр урлахдаа унасан морио их хvч чадалтай эрэмгий байхыг бэлэгдэн эмээл хазаарын товруу, оломны толгойд жигvvртэний дvрсийг хээлэн чимдэг байсан байна. Эмээлийн хийцээр Батноров, Боржигон хийцvvд алдартай.
    Батноров хийц: цутгах аргаар vндсэн эхийг хийх ба хээний сvлжээний ялгаралыг тод гаргаж, ихэвчлэн эвэр угалзаар даруулж, хээний хоорондын зайг жигд цоолборлон урладаг, ерєнхийдєє орц ихтэй.
    Боржигон хийц: Зузаан мєнгийг товойлгон хєєж, хээний дэвсгэрийг шигтгэх, суулгах аргаар засаж хайчилдаг, дєрєєний ган тємрийг жийжvvдэх, цувцаадах аргаараа ялгаатай.

БYС
    Монголчууд эр хvний сvлд хийморь нь бvсэндээ байдаг гэж vздэг бєгєєд малгай бvсээ ямагт дээш нь залж тавьдаг уламжлалтай тєдийгvй нэн эртнээс суран бvсээ мєнгєєр чимэглэж ирсэн тvvхтэй. Бvсний тоноглол чимэглэл байнга хєгжиж ирснээс гадна эзнийхээ сvр хvч, хийморь лундааг дээдэлсэн, бэлэгдлийн шинжийг агуулсан чимэглэл давамгайлах болжээ. Тухайлбал нацагдорж, дєрвєн хvчтэн гэсэн чимэглэлvvд эзнийхээ сvр сvлдийг бадраасан, омог бардам, зориг тэвчээр, хvч чадлыг, тvмэннасан, єлзий, хээнvvд нь урт удаан наслах, эрvvл энхийг бэлэгдэж байдаг ажээ. Тvvнчлэн бvсний агсарга нь хэт хутгаа зvvж явахад зориулагдсан байна.

Мєнгєн мод: XI-XII зууны Монгол туургатны нийслэл Хар хорум хотын тєвд дєрвєн талдаа арслангаар хамгаалуулан, дєрвєн зvгтээ лууны амнаас тансаг идээ гоожиж байхын бэлэгдэл бvхий, дээрээ бvрээ vлээн зогсож байгаа эмэгтэй хvнтэй 10 гаруй метр єндєр мєнгєн модыг Монголын шилдэг уран дархчууд хvч хєдєлмєр, ур ухаанаа шингээн, алт, мєнгєєр чимэглэн урлан босгожээ. Гэвч тvvхий хатуу ширvvн нугачаанд тэрхvv сvрлэг сайхан мод устаж алга болсон ч єнєєгийн Монголын уран дархчууд тэрхvv алдарт бvтээлийг жижгээр боловч сэргэн босгож ард тvмний хvртээл болгож байна.

(http://assayoffice.mn-аас иш татав)

                                     Батноров хийцийн эмээл


                                  Дарьганга хийцийн эмээл, хазаар, ташуур



                        Манай нэг бизнесмений захиалгаар хийлгэсэн эмээл




Шинэ бүтээл төрнө гэдэг,,,
    Аливаа хүнд бурханаас ямар нэг авъас харамгүй заяасан байдаг. Гагцхүү тэр авъяасыг хэр эрт таниж, хэр сайн нээж хөгжүүлсэнээс л тухайн хүний амжилт шалтгаалдаг болов уу. Зарим нэг мөнгөн аягануудыг харж суухнээ надад ийм бодол төрлөө. Айлын эмээ, өвөөгийн авдарт эсвэл захын хог, хуучны эдлэл зардаг лангуун дээр хэвтэж байдаг эмтэрхий, хэмхэрхий модон, үндсэн тагш ийм сайхан бүтээл болно гэж байх уу. Монголчууд мөнгөн аяга, торх, гутал хийдэг хүмүүсийг дээшээ харсан сав хийдэг тул буян их хураадаг гэлцдэг.  Аливаа бүтээлийг хийхээсээ өмнө уран бүтээлч хүн /дархан хүн/ зураг төсөл, орц норм, ажлын дараалал, эцсийн бүтээлээ маш сайн төлөвлөдөг бололтой. Сэтгэлдээ буулгаж, ухаан, ур дүйгээ заран байж уралсан бүтээлээ хийж дуусаад байх нь үнэхээр сайхан юм. Зарим нэг аягыг хэдэн сар хийж байхад заримыг нь 1-2 долоо хоногт л хийгээд гаргачих юм. Бас уран бүтээлийн онгод гэж байнаа. Сайхан бүтээл харж нүд баясан, сэтгэл сэргэж суунаа. Дүү нартаа амжилт хүсье. Та нар шүү.


                         Бад хээтэй хоньтой мөнгөн аяга




                         Дунд гарын хээтэй мөнгөн аяга



                         Утсан хээтэй их гарын мөнгөн аяга





Мөнгөн аяга
    Эрт дээр үеэс хүн төрөлхтөн өргөн дэлгэр хэрэглэж ирсэн металлуудын нэг бол мөнгө билээ. Манай ард түмэн мөнгөөр хэт хутга, эмээл хазаар, суран бүсээ чимэглэж, мөнгөн аяга, завъяа, бөгж, ээмэг, мөнгөн эдлэл хийж хэрэглэж иржээ. Мөнгө нь хамгийн сайн давтагддаг, удаан эдэлгээтэй металл юм. Цэвэр мөнгө нь ариутгах шинж чанартай учраас халбага, сэрээг цэвэр мөнгөөр хийдэг байжээ.Европыхон аягандаа мөнгөн зоос хэрэглэдэг байсан бол манайхан мөнгөн аяга хийж түүндээ  хоол цайгаа хийж хэрэглэдэг байсан нь тохиолдлын зүйл биш юм. Эрд дээр үеэс мөнгө, зэсний бал нь амны хөндий, буйлны үрэвсэлээс, ходоод гэдэсний элдэв өвчин ялангуяа ходоодны шархнаас  найдвартай хамгаалдагтай холбоотойг мэддэг байжээ. Үүнийг таньж мэдсэнээр монгол дархчууд мөнгөн аяга, халбага, савх, сэрээ их хийдэг байжээ. Аливаа зүйлсийн хөгжил нь мөнхөд тэмцэл, зөрчил, хөдөлгөөн байдаг билээ. Үүний үр дүнд монгол дарханы олон хийц бий болжээ. Мөнгөн аяга нь нутаг орны ялгаатай байдал, ахуй амьдрал, ёс заншил, төрсөн гариг, жил, ивээл жил, билэгдэл, зэрэг дэв, зиндаа, хэрэглээ зэргээс шалтгаалаан янз бүр байна. Хэмжээний хувьд их гарын, дунд гарын, бага гарын гэж ангилна. Дархан хүний бурхан ухаанаар бүтсэн мөнгөн аяга нь дахин давтагдашгүй бүтээл гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн аргаар хийсэн мөнгөн аяга, монгол дарханы аргаар хийсэн мөнгөн аяга хоёрт маш их ялгаа бий. Монгол дарханы аргаар хийсэн мөнгөн аяга нь орц, хийц, эдлэгээ даах байдал, тагшны чанар, цор ганц гэдгээрээ давуу байдаг. Гар хийцийн бүтээгдэхүүн учираас үйлдвэрийн аяганаас илүү үнэтэй. Үнээ дагаж чанартай байдаг. Өөрөөр хэлбэл сайн мөнгөн аяга зөвхөн нэг насны хэрэглээ биш үр удам дамжин хадгалагдах хөрөнгө юм.

            Найман тахилтай мөнгөн аяга

           
          Шүртэй мөнгөн аяга

          


           Луутай мөнгөн аяга




(Нийт: 5)